Мэдээллийг ачааллаж байна...
Мэдээллийг ачааллаж байна...
GoAylal платформыг ашиглах, аяллын төсөв тооцоолох болон дижитал хөтөлбөр нээхтэй холбогдсон хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалт.
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь GoAylal (цаашид "Платформ", "Бид" гэх) цахим систем, вэбсайт (goaylal.mn) болон түүнтэй холбогдох дэд үйлчилгээг ашиглах, аяллын төсөв тооцоолох, маршрут хуваарилах, дижитал хөтөлбөр нээхтэй холбогдон хэрэглэгч болон GoAylal-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч нь GoAylal цахим системд зочилсон, Google хаягаар нэвтэрсэн, төлөвлөгч хэрэгслийг ашигласан эсвэл 20,000₮ төлбөр төлж төлөвлөгөө нээсэн үеэс эхлэн энэхүү нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
2.1. Онлайн аяллын агентлаг БИШ: GoAylal нь агаарын тээврийн тийз, зочид буудлын өрөө, үзвэрийн тасалбарыг хэрэглэгчийн өмнөөс шууд борлуулдаг тур оператор эсвэл OTA (Online Travel Agency) биш юм. GoAylal нь зөвхөн аяллын урьдчилсан төсвийг тооцоолох, хотуудын жишиг зардлыг харьцуулах, өдөр тутмын маршрутыг ухаалгаар хуваарилах тооцоолуур ба хөтөлбөр боловсруулагч систем болно.
2.2. Үнэ тарифын эх сурвалж: Систем дэх бүх үзвэр, буудал, тээврийн зардал нь нээлттэй зах зээлийн дата (Trip.com гэх мэт) дээр үндэслэн шууд Монгол төгрөг (₮ / MNT)-өөр жишиг болгон авсан статистик мэдээлэл юм.
2.3. Зах зээлийн хэлбэлзэл: Агаарын тээвэр, галт тэрэг, зочид буудлын үнэ нь улирлын ачаалал, суудлын дүүргэлт, баяр ёслол болон валютын ханшаас хамааран бодит цаг хугацаанд өөрчлөгддөг тул бодитоор газар дээр нь худалдан авах үеийн зөрүү, нислэгийн хуваарийн өөрчлөлтөд GoAylal санхүүгийн хариуцлага хүлээхгүй.
2.4. Виз ба бичиг баримт: Зорчих улсын виз мэдүүлэх, паспорт хүчинтэй байх хугацаа, эрүүл мэндийн даатгал, хил нэвтрэх нөхцлийг хангах нь хэрэглэгчийн өөрийн хариуцлага байна.
3.1. Үнэ төлбөргүй боломж: Хэрэглэгч аяллын чиглэл сонгох, хоног болон зорчигчдын тоог оруулах, ерөнхий төсвийг харах, үзвэрүүдийн дарааллыг чирч зөөх үйлдлийг төлбөргүйгээр туршиж үзэх боломжтой.
3.2. Нээх хураамж (20,000₮): Дараах үйлчилгээг авахын тулд нэг удаагийн 20,000 (хорин мянган) төгрөгийн тогтмол дижитал үйлчилгээний хураамж төлөгдөнө:
*,***,***₮) нарийвчилсан зардлын задлалыг бүрэн ил харах;3.3. Төлбөрийн хэлбэр: Төлбөрийг Монголбанкны зөвшөөрөлтэй QPay v2 системээр дамжуулан Монгол Улсын 20 гаруй арилжааны банкны апп (Хаан, Голомт, Хас, Төрийн банк гэх мэт) болон Quick QR кодоор хүлээн авна.
4.1. Дижитал контентын нөхцөл: Төлөвлөгөө нээх 20,000₮-ийн үйлчилгээ нь төлбөр баталгаажсан даруйд цахим өгөгдөл шууд нээгдэж, PDF хөтөлбөр үүсгэгддэг онцлогтой дижитал үйлчилгээ тул Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу төлбөр амжилттай болсон тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.
4.2. Техникийн доголдолтой холбоотой онцгой тохиолдол: Хэрэв хэрэглэгчийн данснаас 20,000₮ суутгагдсан боловч системийн болон банк хоорондын саатлаас шалтгаалан төлөвлөгөө нээгдээгүй бол хэрэглэгч гүйлгээний баримт, имэйл хаягаа munkhuu.munkhsaihan01@gmail.com хаяг руу илгээнэ. Манай инженерүүд 24-48 цагийн дотор шалгаж, төлөвлөгөөг гар аргаар нээж өгөх эсвэл мөнгийг 100% буцаан шилжүүлнэ.
5.1. Хэрэглэгч зөвхөн өөрийн хүчин төгөлдөр Google аккаунтаар нэвтрэн үйлчилгээг авах үүрэгтэй ба нэвтрэх хаягийнхаа аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
5.2. Хориглох үйлдлүүд:
GoAylal системийн лого, интерфейсийн дизайн (UI/UX), эх код, төсөв боловсруулах алгоритм болон контент нь Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдсан болно. Хэрэглэгч нь өөрийн хувийн аяллын хэрэгцээнд зориулан хөтөлбөрөө хэвлэх, ашиглах бүрэн эрхтэй.
Энэхүү нөхцөлтэй холбоотой санал хүсэлт, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.